Алтай сумын онцлог

-Алтай сум 1373.0 мян. кв.км нутаг дэвсгэртэй, газар нутгийнхаа хэмжээгээр улсын хэмжээнд  2 дугаар байранд ордог өргөн уудам нутагтай.

-Дэлхийд нэн ховордсон тахийн сүргийг 2005 оноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран тус сумын нутаг  “Тахь усан”-д 1 азрага, 6 гүү сэргээн нутагшуулснаас хойш төлөөрөө өсөж ,шинээр нэмж нутагшуулан нийтдээ 22 толгой болон өсөн үржиж нутагшиж  байна.

-Алтайн улаан зүсмийн үүлдрийн хэсгийн ямаатай.2003 онд ХХАА-н сайдын А/42 тоот тушаалаар Алтайн үүлдрийн хэсгийн ямаагаар баталгаажуулсан.Ноолуурын микрон /голч/-13,6

Алтайн улаан ямааг зэргэлдээх аймаг суманд шилмэл сайжруулагчаар 54 суманд авч ашиглаж байна.

Цаашид сумын төвийг ойжуулах, иргэдийг малжуулах, газар тариалан эрхлэх,  жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд барих, албан байгууллагуудын өргөтгөл хийж, цэвэр бохир усны байгууламжийг ашиглалтанд оруулах зэргээр салбар салбараар нь хөгжүүлж төрөлх нутгаа Монгол улсын “Жишиг сум” болгох эрхэм зорилготойгоор ажиллаж байна.