МЭНДЧИЛГЭЭ


              Алтайчууд бид амжилт, бүтээл арвин түүх намтар зузаан, билэгтэй сайн он жилүүдийг үдсээр байна.
    Сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон орон нутгаа хөгжүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж түүхт ойгоо угтсан “90 бүтээлч” ажлын аяны хүрээнд: Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх,  ажлын байр бий болгох, хашаа гудамж, зам талбайгаа тохижуулах, ногоон зурвас бий болгох талаар олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. 90 жилийн түүхтэй сум маань 2009 онд бууриа сэлгэн шинэ сууриндаа шилжин төвхнөж, цэцэглэлт хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Энэ эрч хүчээрээ Монгол улсын “Жишиг сум” болохын төлөө сэтгэл, зүтгэл гарган хөдөлмөрлөж эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц,  аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн баруун бүсийн загвар сум болох зорилтыг ханган биелүүлэхэд хамтдаа хөдөлмөрлөж, бүтээцгээе.
    Та бидний санаачилга, иргэдийн оролцооны үр дүнд төрөлх Алтай нутаг маань цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
    Баруун хилийн бат цайз болсон хорин харуулын удамтай захчин түмний өлгий нутгаас сумынхаа уугуул, суугуул иргэд болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст 90 жилийн ойн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

 

 

АЛТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА ДАРЖААГИЙН БААТАРСҮРЭН

 

АЛТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

 

             Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд Засгийн газрын 53 дугаар тогтоолоор сумын Засаг даргын ажлын алба анх бий болжээ.Тамгын газар нь хуучнаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага юм. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсноор 1992 оноос өмнөх сумын захиргааны гүйцэтгэж байсан үүрэг чиглэл Засаг даргын Тамгын газарт шилжсэн билээ. Ийнхүү 1992 оноос сумын Засаг даргын ажлын алба Тамгын газар бий болж иргэний бүртгэл, Цэрэг, Иргэний хамгаалалт, төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, нийгмийн цогц бодлого, хүүхэд, залуучуудын асуудал, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг сум орон нутгийн бүхий л ажлыг зангидан зохион байгуулж ирлээ.

Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Нийгмийн бодлогын ажилтан, Ерөнхий санхүүч, Байгаль орчны хяналтын байцаагч, ХАА-н ажилтан, Газрын даамал, Архив бичиг хэргийн эрхлэгч, аж ахуйн нярав, Галч, Үйлчлэгч, жолооч гэсэн 20 орон тоотойгоор төрийн үйлчилгээг ард түмэнд шуурхай шударга хүргэх, төр ард түмний холбоог бэхжүүлэх, тэдний язгуур эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготойгоор ажиллаж байна.  Тамгын газрын анхны даргаар Б.Цэгмид томилогдон 1994 он хүртэл ажиллажээ. Ц.Төмөр-Очир 1994-1996 онд, Н.Гаанжуур 1997-1998 онд, Р.Цэдэнбал 1998-1999 онд, Н.Ичинхорлоо 1999-2012 онд, Д.Баатарсүрэн 2012 оноос одоог хүртэл тус тус Тамгын газрын даргаар ажиллан, төр засгийн бодлого шийдвэрийг ард түмэндээ хүргэх, Засаг даргын мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд үйлчлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулж ирлээ.

            Тамгын газар нь сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, дээд шатны байгууллагуудын гаргасан шийдвэрийг орон нутагт  хэрэгжүүлэх, ард түмэнд төрийн үйлчилгээ сурталчилгааг шуурхай хүргэх, сумын боловсон хүчний бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг төр захиргааны анхан шатны байгууллага юм.

 

Засаг даргын тамгын газрын ажлын албанд ажиллаж байсан төрийн албан хаагчдыг ажиллаж байсан оноор нь жагсаавал:

1.1992-1996 онд

 Сумын засаг даргаар Идэшийн Гансүх

ЗДО, санхүү тасгийн даргаар Цэцэний Даваадорж /1992-1994/

Нямаагийн Энхбилэг /1994-1996/

Тамгын газрын даргаар Батын Цэгмид /1992-1994/

Цогтын Төмөр-Очир/1994-1996/

Татварын улсын байцаагчаарХоролын Нансалмаа

БОХУБайцаагчаар Цогтын Төмөр-Очир /1992-1994/

Намжааны Нямсайхан /1994-1996/

Ерөнхий санхүүчээр Довжуугийн Дүүдээ

Туслах нябогоор Зоноровын Цэдэнбямбаа

НДБайцаагчаар Ноосоны Жуков

Дотоод ажлын зааварлагчаарНамжааны Нямсайхан /1992-1994/

Бичиг хэргийн эрхлэгчээр Дүгэрсүрэнгийн Байгальмаа

Няраваар                               Намсрайн Бадамсэрээжид

Байгаль хамгаалагчаар Түмтийн Галсаа

Жолоочоор                            Намжааны Баянзул

Үйлчлэгчээр                          Сурмаагийн Баярхүү

Бөхчулууны Олдохжаргал

Сахиулаар                             Сурмаагийн Гантулга

 

2.1996-2000онд

 Сумын засаг даргаар Идэшийн Гансүх /1996-1997/

                                    Ноосонгийн Чадраабал /1997-2000/

Засаг даргын орлогчоор      Зандаагийн Тоня /1996-1997/

                                                Булдаагийн Сүхээ

                                                Цэцэний Даваадорж

                                                Нямаагийн Энхбилэг

Нийтлэг үйлчилгээний албаны даргаар Буяагийн Цоодол

                                                                        Зандаагийн Тоня

Татварын улсын байцаагч Сонины Эрдэнбуян

                                                Нямаагийн Энхбилэг

Тамгын газрын даргаар       Раашийн Цэдэнбал

                                                Нацагийн Гаанжуур

                                                Намжааны Ичинхорлоо /1999-2000/

Хүүхэд залуучуудын ажилтнаар    Пунцагийн Ганхуяг

                                                            Чимэддоржийн Энхбаяр

                                                            Намжааны Нямсайхан

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Булдаагийн Алтангэрэл

Нийгмийн даатгалын байцаагчаар                         Намидын Жаргалсүрэн

Нийгмийн бодлогын ажилтнаар                  Цогтын Төмөр-Очир

Бичиг хэргийн эрхлэгчээр                           Дүгэрсүрэнгийн Байгальмаа

Үйлчлэгчээр                                                  Сурмаагийн Баярхүү

                                                                        Бөхчулууны Олдохжаргал

Жолоочоор                                                    Намжааны Баянзул

                                                                        Баяраагийн Галбадрах

                                                            Бархүүгийн  Ганбат

Нярав                                                                         Намсрайн Бадамсэрээжид

Сахиул                                                           Сурмаагийн Гантулга

 

2000-2004 онд

Сумын засаг даргаар           Идэшийн Бямбажав

Засаг даргын орлогчоор      Нацагийн Гаанжуур

                                                 Даржаагийн Баатарсүрэн

Тамгын газрын даргаар       Намжааны Ичинхорлоо

Нийгмийн даатгалын байцаагч       Намидын Жаргалсүрэн

Нийгмийн бодлогын ажилтан          Ноосоны Жуков

Хүүхэд залуучуудын ажилтнаар    Сүрэнгийн Шинэхүү

                                                           Гоёвооны  Дандар

Ерөнхий санхүүч                              Довжуугийн Дүүдээ

Нягтлан бодогч                                Лодойгийн Гантигчулуун

Байгаль орчны хяналтын байцаагчаар     Булдаагийн Алтангэрэл

Татварын улсын байцаагчаар                    Хумбаны Баясгалан

Хөдөө аж ахуйн ажилтнаар                         Жаргалын Ониудаа

Архив бичиг хэргийн эрхлэгчээр                Дүгэрсүрэнгийн  Байгальмаа

Няраваар                                                       Намсрайн Бадамсэрээжид

Жолоочоор                                                    Котоогийн Ганболд

                                                                        Тотоогийн Баттулга

Үйлчлэгчээр                                                  Сурмаагийн Баярхүү

 

 

2004-2008 он

Сумын Засаг даргаар                      Даржаагийн Баатарсүрэн

Засаг даргын орлогчоор                 Нямаагийн Энхбилэг

Тамгын газрын даргаар                  Намжааны Ичинхорлоо

Нийгмийн бодлогын ажилтнаар     Ноосонгийн Жуков

Нийгмийн даатгалын байцаагчаар             Цогтсайханы Элбэгбаяр

Татварын улсын байцаагчаар       Хумбаны Баясгалан

Байгаль орчны хяналтын байцаагчаар Баадайгийн Мягмаржав

Газрын даамлаар                             Булдаагийн Алтангэрэл

Байгаль хамгаалагч                        Раашийн Цэдэнбал

                                                           Даваадоржийн Мөнх-Эрдэнэ

Хөдөө аж ахуйн ажилтнаар            Тонягийн Өнөржаргал/2005-2008/

Ерөнхий нягтлан бодогчоор           Хумбаны Нэргүй

Няраваар                                          Намсрайн Бадамсэрээжид

Иргэний бүртгэлийн ажилтнаар     Дүгэрийн Баатаржав

Архив бичиг хэргийн эрхлэгчээр   Дүгэрсүрэнгийн Байгальмаа

Жолоочоор                                       Ичинхорлоогийн Номинзул

Үйлчлэгчээр                                     Сурмаагийн Баярхүү

 

2008-оноос одоог хүртэл

Сумын Засаг даргаар                      Рэгдэлийн Бадамцэцэг

Засаг даргын орлогчоор                 Раашийн Цэдэнбал/2008-2010/

                                                            Даваагарамын Ренчинханд 2010-оноос одоог хүртэл

Тамгын газрын даргаар                   Намжааны Ичинхорлоо  /2008-2012/

                                                            Даржаагийн Баатарсүрэн 2012- оноос одоог хүртэл

Төрийн сангийн төлөөлөгчөөр Сонины Эрдэнэбуян /2008-2010/           

                                                Лодойн Гантигчулуун 2010-2014

                                               Сүхээгийн Нэмэхжаргал 2014-оноос

Нягтлан бодогчоор               Хумбаны Нэргүй /2008-2013/

                                                Сүхээгийн Нэмэхжаргал 2013-оноос одоог хүртэл

                                               Бадамхорлоогийн Ариунтуул 2014 оноос

Нийгмийн бодлогын ажилтнаар      Сүрэнжавын Гантулга

Нийгмийн Даатгалын байцаагчаар Цогтсайханы Элбэгбаяр

Татварын улсын байцаагчаар       Хумбаны Баясгалан

Байгаль орчны хяналтын байцаагчаар Баадайн Мягмаржав 2008-2009

                                                                  Бүтэвийн Болдтөмөр 2009-2010

                                                                  Сэрчингийн Долгормаа 2010- оноос одоог хүртэл

Газрын даамлаар                              Булдаагийн Алтангэрэл 2008-2011

                                                            Доржийн Цогбадрах  2011 оноос одоог хүртэл

Байгаль хамгаалагч                                     Даваадоржийн Мөнх-Эрдэнэ

                                                            Бадамсэрээжидийн Мөнхцэцэг 2013-оноос одоог хүртэл

Тогтвортой амьжиргаа-II төслийн зохицуулагч Содноогийн Гансүх 2008-2011

                                                                              Баасанжавын Отгонцэцэг 2011-2012

Алтай соёны төслийн идэвхжүүлэгч         Доноровын Баттогтох 2005-2011

Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар Тонягийн Өнөржаргал

МЭҮТ-ийн мэргэжилтэн                   Доржийн Гандолгор 2011-2013

МЭҮТ-ийн мэргэжилтэн                   Даваадоржийн Мөнхзаяа 2010-оноос одоог хүртэл

МЭҮТ-ийн жолооч                                        Намсрайн Барсүрэн 2013- оноос одоог хүртэл

Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн Ноосонгийн Жуков 2008-2013

 Баянцолын Цэцэгжаргал 2013-оноос одоог хүртэл

Эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Тогтохын Хатанбаатар 2011-2013

ОНХС. Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Даваадоржийн Бат-Очир  2014 оноос

Архив бичиг хэргийн эрхлэгчээр                Дүгэрсүрэнгийн Байгальмаа

Няраваар                                                       Нанжаагийн Батсуурь 2011-2014

Жолоочоор                            Баатаржавын Батсуурь /2008-2011/

                                 Төмөрбаатарын Түмэндэмбэрэл2011-оноос одоог хүртэл

 

Үйлчлэгчээр Сурмаагийн Баярхүү

Чойжоогийн Цог-Ундрам  2008-2014

Эрдэнэбаатарын Цэцэгдарь 2014 оноос

Галчаар Эрдэнэбилэгийн Батхуяг

                Сайжуугийн Мандахбаяр

Сахиул Гаавын Ягаан /2012 оноос одоог хүртэл/