Алтангадас баг


Алтангадасчуудын алдар түүх

          1924 онд Алтай сум үүсэн байгуулагдсан тэр цагаас одоогийн Алтангадас багийн суурь тавигджээ. Алтай сум түүхэндээ 10 удаа нүүдэлж суурьшсаны 3 удаагийн суурьшил нь Алтангадас багийн нутагт байдаг. Тэр үед сум Алтай сум 6 багтай байсан бөгөөд нутаг дэвсгэрийн харъяалалаар гэр үеийн 2,3,4,6-р багууд одоогийн Алтангадас багийнхан байжээ. Энэ үед багийн даргаар П.Норов, Д.Гочоо, Б.Лувжаа, С.Зодов, Г.Сүрэн, Х.Цэрэндорж, Б.Баярт, Р.Чулуунаа, Н.Ноосоо, Т.Ванчиг, П.Лхамхүү, Р.Балжин нар ажиллаж улс ардын аж ахуйн төлөвлөгөөт нормыг биелүүэх, иргэд, ард түмнийг аливаа ажилд зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байв. Багийн дарга нар 60 төгрөгийн цалинтай боловч бүхий л ажлыг гардан гүйцэтгэдэг байв. Энэ бол хавьсгалын дараах жилүүд бөгөөд шинэ тутам байгуулагдсан сумын багийн дарга нарын үндсэн үүрэг байлаа.1959 онд багууд татан буугдаж хөдөө аж ахуйн бригад бий болов. Энэ үед Бодонч, Алтай гэсэн 2 сум байсан бөгөөд мөн оны 7р сард хоёр сумыг нэгтгэх шийдвэрийг аймагт явуулж хүлээн зөвшөөрөгдсөнөөр Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдэл бий болжээ. Ингэснээр нэдлийн харъяанд мал аж ахуйн бригад бий болж, анхны даргаар Давгын Гочоо ажиллажээ. Тэр Барлагийн голд байгуулагдсан шинэ сум нэгдлийн намын үүрийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн Алтангадас бригадын дарга болжээ. Тэр үед Алтангадас багийг 2-р бригад хэмээн нэрлэж байв. Энэ үеүдэд бригадын даргаар Ч.Өнөр 1969-1976, С.Сурмаа 1976-1979, Н.Орломжав 1979-1980, Д.Даваа 1980-1983, Н.Батнасан 1983-1985, Н.Гомбожав 1986-1988, Д.Баяраа 1988-1992, Х.Баяраа 1992-1996, 2000-2004, Н.Жуков 1996-2000, Х.Сонинтөр 2004-2012, 2012 оноос Д.Баттогтох нар ажиллаж байна. Алтангадас багаас анх 1947 онд Түдээн Үлэмж “Улсын сайн малчин”, 1974 онд Л.Рэгзэн”Улсын аварга малчин”, 1979 онд Б.Павагжав “Улсын аварга тууварчин”, 1977 онд М.Котоо “Улсын аварга тууварчин, Монгол улсын гавъяат нэгдэлчин”, 1981 онд О.Бавуу “Улсын аварга малчин”, 1991 онд Ж.Цэрэндорж “Улсын аварга малчин”, 2008 онд Г.Баянзул “Улсын сайн малчин” цолыг тус тус хүртэж улс даяар нэр алдраа цуурайтуулсан билээ. Улс орондоо бүү хэл дэлхий дахинд мөнхөрсөн МУГдасгалжуулагч А.Басхүү, МУГТамирчин А.Баатархүү, Гавъяат багш Гантогтох, С.Болд, НААҮ-ийн гавьяат ажилтан О. Эрдэнэбаатар, эрдэмтэн М. Шинэхүү, Д. Лайж, Д. Цагаан, Д. Хөхөө, Д. Халзаа, Н. Сүхээ, Л. Мянганбуу, нарын цуутнууд энэ багынх, аймгийн арслан Д. Должин, Б. Болд, аймгийн заан Б. Бямбажав, М. Цэмбэлцогт, аймгийн начин П. Очирхүү, Ц. Балдандаш, Т. Болдбаяр, сумын заан Х. Магсар, Д. Сунгарав, Д. Дамиа, Д. Баасанхөх, Д. Сурмаа, Д. Какаа, Ч. Чимэддорж, Х. Төмөр-Очир, Б. Батхүү, Д. Баттөмөр, Г. Баярсайхан, С. Ганцэрэг, С. Батбаяр, Д. Бадрах, Д. Батхуяг, Д. Баатарсүрэн, Д. Батзориг, Ш. Ариунболд, Б. Нацагдорж, Б. Булганбаяр, Б. Баярхүү, Т. Энэболд, сумын харцага Б. Үүрийнцолмон, сумын начин М. Баагаа, Б. Цэдэнжав, Д. Батаа, Г. Баажгай, И. Энхболд, Х. Дүгдээ, Су. Гансүх, З. Балдорж, Т. Улаанхүү, Ц. Батбаяр, Х. Сурахбаяр, Б. Ариунболд, Т. Азжаргал гэх мэт хүчтэнүүд энэ багаас төржээ. Ажил мэргэжлээрээ манлайлж аймгийн аваргаар тодорсон малчин Б. Доноров, Г. Хорол, Т. Энхцогоо, Ц. Сонинпил, Ц. Эрдэнээ, одоо малчин болсон Н. Пүрвээ, М. Хонгороо, Б. Магсар, Б. Баасанжав, Б. Шилэг, Б. Хамбий, С. Цэдэв, К. Тоот, К. Ганхуяг, Х. Балдан, Б. Тогтох, А. Батжаргал, Р. Хатанбаатар, К. Гангаа, Цондгоо, худалдагч Б. Сонин, Д. Бадамхорлоо, малын эмч П. Бааст, малзүйч З. Тоня нараараа бахархдаг билээ. Хүлэг морио жил бүрийн баяр наадамд түрүүлж, айрагдуулсан уяач Л. Нанжаа, Х. Төмөр-Очир, Б. Суманхөх, Б. Оюунбаатар, Н. Сайнбилэг, О. Хүрэлбаатар, Д. Баттөмөр, Ж. Төмөрсүх, Д. Ганбаатар, Н. Пүрвээ, Д. Магсаржав, Б. Аз-Эрдэнэ нар аймаг сумын алдарт уяачаар тодорч байлаа. Алтангадас багийн хамт олон ийнхүү хөдөлмөрч уламжлалтай бөгөөд үе дамжсан мэргэчид олонтой билээ. Алтай сумын түүхэнд мөнхөрөн үлдсэн Паваг, Да лам Б. Хожгор, Д. Булган, Лэгшид, Д. Дамиа, Д. Хорлоо, И. Бадамхорлоо, М. Төрөнхүү, Ж. Чагнаа, түүний хүү Ч. Даваахүү нар нутаг хошуундаа зартай мэргэчид бөгөөд зон олондоо буян үйлдсэн бурхад билээ. Алтангадас багийн нутаг дэвсгэрт эх оронч дайчин уламжлалын бахархал түүх олон бий. Улсын баатар Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Лхагвадорж нарын хөшөө, 10 баатарын хөшөө, Бор цонж дахь 24 эх орончдын дурсгалт самбар, Зээгийн усан дахь гэрэлт самбар, гавъяат хилчин Хөхийн Даржаагийн дурсгалт самбар зэрэг баатарлаг үйлстэний гэгээн дурсгал, Бодончийн Хөх толгой дахь Хүн чулуу, Тахилт булагийн рашаан, Халиудаа баатарын дурсгалт Хүн чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс манай нутагт элбэг бий. Говь уулс, тал хээр хосолсон бидний нутагт Тахь, Хулан, зээр, Ирвэс, Янгир зэрэг дархан цаазат амьтад, Хулангийн ундаа, Вансэмбэрүү, Гоньд, Мангир зэрэг ховордсон ургамал, харандааны болон зосны шороо, лаг шавар, гэх мэтийн байгалийн бэлэн бүтээгдэхүүнүүд элбэг тохиолдоно. Алтангадас баг сумын түвшинд гэзэр нутаг, хүн ам, малын тоо толгойгоороо тэргүүлдэг бөгөөд Ёлхоны давст нуур, Заган шугуй, Баянбүрд өргөн уудам их говь хүний сэтгэл татам цэлийн байдаг юм.  Ийнхүү ус, ургамал тэгшхэн байгалийн сайханд төрж өссөн Б. Цол, Д. Адууч, Д. Гочоо, Н. Аюушжав, Ч. Баяраа, А. Норолхой, Н. Чадраабал, Д. Баттөмөр, Б. Сүхээ, З. Цэдэнбямбаа, З. Тоня, Ч. Дүгэрсүрэн, Ч. Цэндгомбо, Ч. Адууч, Б. Цэгмид, Б. Гоёвоон, Ц. Баасай, Н. Жуков, Р. Цэдэнбал нар улс, аймаг, сумын удирдах байгууллагуудад ажиллан улс эх орныхоо хөгжилд оюун билгээ зориулж удирдан зохион байгуулах үйлсэд зүтгэж явсан гавьяатнууд. Тус багт хүний эмчээр Жамсран, Д. Эрхэмбаяр, М. Алтанхүү, Н. Батнасан, Н. Гансиймаа, Б. Цэндсүрэн, малын эмчээр Б. Насанжаргал, Нямсүрэн, Ч. Чимиддорж, П. Бааст, М. Орлом, Д. Оюунчимэг, Х. Сонинтөр, малзүйч З. Тоня, ЭТЦ-ийн жолоочоор О. Довжуу, Р. Хатанбаатар, намын хэсгээр Д. Гочоо, Т. Галсаа, Шуудан зөөгчөөр Б. Цэрэндаш, Аж ахуйн эрхлэгчээр Ш. Эрдэнэбаатар зэрэг олон арван хүмүүс ажиллаж байсан ба одоо ч зарим нь ажилласаар байна. Бидний хойч ирээдүйн Алтангадасчууд түүхийн хуудсийн мөр алгасахгүй бичиж, зуун зуун дамжуулан мөнхлөх болтугай.

Материалыг эмхэтгэсэн: Д. Баттогтох

                                          Ц. Төмөр-Очир