Барлаг баг


БАРЛАГ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

            Барлаг баг 1957 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Барлагийн Улаан толгойд 17 өрх нэгдэн Майн баяр нэгдэл байгуулж анхны даргаар нь Очирын довжуу ажиллаж байжээ. 1958 оны 09 дүгээр сарын 01нд Майн баяр болжээ.

Барлаг  багийн даргаар Ц.Баасуу, Улаан Лувсан, Савхин Зодов, Д.Сунгарав, Ү.Дүгэржав,Г.Сүрэн, Х.Ноосон нар ажиллаж байжээ. Манай баг 310 мянган м2 газар нутагтай, 572 хүн амтай, 17801 толгой малтай, сумын шинэ төвөөс 59 км алслагдсан баг юм. Тус багийн нутагт Тахь, хулан, аргаль, янгир, хар сүүлт, ирвэс, чоно зэрэг ан амьтан, 10 гаруй нэр төрлийн эмийн ургамалтай, Хиагт, Хар булаг, Эхэн булаг, Дунд булаг зэрэг рашаан шанд булаг устай, Ховол, Дайргатын нуруу, Улаан хайрхан, Аргалант, Халзаны уулс, Хөх дэлийн уулс, Сээрийн уулс, Хонин усны говь, Тахийн шар нуруу зэрэг өргөн уудам нутагтай.

            Барлаг бригадын даргаар: Г.Сүрэн, Х.Ноосон, Д.Идэш, Н.Содноо, В.Баярхүү, Б.Энхболд, анхны багийн даргаар: Б.Энхболд, Л.Батсүх, З.Лхагвасүрэн, Ц.Төрбат, Ж.Зул, Т.Батхүү, 2013 оноос Б.Энхболд ажиллаж байна.

            Барлаг багт улсын аварга малчин Н.Хөнхөө, Г.Сүрэн, аймгийн аварга малчин, М.Жаргал,Б.Хамбий, Л.Баатархүү, С.Энхтайван, И.Чулуунбаатар, сумын аварга малчин Б.Энхжаргал нарын алдар цуутай ажил үйлсээрээ шалгарсан хүмүүс олон байдаг.

            Ц.Төрбат даргатай Барлаг баг 2005 онд аймагт 3 дугаар байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнагдаж байсан.