Тахилт баг


Алтай сум үүсэн  байгуулагдсаны дараагийн он жилүүдэд сумын  төв тогтвортой бус нүүдлийн  байдалтай байсан  тул төвийн  баг  гэж  байсангүй. 1955 онд нэгдэлжих  хөдөлгөөн ялж, тэр үеийн  багууд  татан  буугдаж, мал  аж ахуйн бригадууд байгуулагджээ. Гэсэн хэдий ч сумын төвийн  бригад бий болохгүй байсаар 1963 онд Үйлдвэр бригад хэмээн нэрлэгдэж, сумын  төвийн  анхны бригад үүсчээ. Энэ үед анхны даргаар нь Пунцагийн Норов томилогдсоноор  Тахилт багийн үндэс суурь тавигджээ. Сумын төвийн айл өрхүүд нь ихэвчлэн улс , хоршооллын байгууллагын ажилчин албан хаагчид тул Үйлдвэр бригад хэмээн нэрлэж , ажилгүй иргэдийг бригадын зохион  байгуулалтанд оруулан, хашаа хороо барих хадлан  тэжээл бэлтгэх , засвар  үйлчилгээ  хийх зэрэг  аж ахуйн ажлыг гүйцэтгэх  үүрэгтэйгээр байгуулагджээ.

Энэ үүргээ 1976 он хүртэл гүйцэтгэж мал аж ахуйн 3 бригадад туслах зорилгоор ажиллаж байв.Үйлдвэр бригадын хамт олон 1963-1976 оны хооронд мал аж ахуйн бригадуудад бод, богийн саравчтай хашаа 1404, саравчгүй хашаа 2118, төлийн пүнз -1996 өрөмдмөл болон уурхайн худаг 1021-ыг тус тус барьж бүтээн байгуулсан байдаг. ОдоогийнТахилт багийн иргэдийн хөдөлмөрч, бүтээлч уламжлалын нэгээхэн жишээ нь энэ бөлгөө.Анхныдарга П.Норов 1980 он хүртэл ажиллаад Б.Гармаад ажлаа өгчээ.Б.Гармаа нь 1980-1985 он,Б.Хамбий 1985-1987 , Д.Даваа 1987-1988, Ү.Өнөр 1988-1992он хүртэл тус тус ажиллаад 1992 оноос Н.Гомбожав засаг захиргааны бүтцийн өөрчлөлтийн дагуу Тахилт баг хэмээн нэрлэж, багийн засаг даргын албан тушаалд ажиллажээ. Н.Гомбожав 1992-1995 онд Ч.Цэндгомбо 1995-2003он, Ц.Төмөр-Очир 2003-2005он, Н.Бүргэд 2005-2013 оны 1-р сархүртэл, С.Гансүх 2013 оны 1-р сараас Тахилт багийн засаг даргаар ажиллаж байна. Үе үеийн засаг дарга нарын ажиллаж байх хугацаанд тус багийн иргэд сум, орон нутгийнхаа хөгжилд багагүй хувь нэмэр оруулж, олон арван алдар цуутнууд төрөн гарчээ. Номын санч Н.Ичинхорлоо, худалдагч Б.Сонин, Д.Бадамхорлоо, багш Р.Бадамцэцэг, Л.Гэндэн, С.Шинэхүү Б.Алтанхишиг,А.ЦэцэгсүрэнД.Цэнддаш, мал аж ахуйн мэргэжилтэн З.Тоня Ч.Энхтөр дуучин Н.Тулгаа ,эмч Б.Цэдэв, татварын байцаагч Х.Нансалмаа асрагч Ч.Нүүдээ нар ажил үйлсээрээ аймгийн аваргаар шалгарч байлаа. Ажил үйлсээрээ сүүлийн жилүүдэд тус багийн ажил жигдэрч, 2001онд аймгийн 96 багаас 7-р байранд шалгарч Говь-Алтай аймагт болсон багийн засаг дарга нарын улсын зөвлөлгөөний илтгэлд  “Ажил нь тогтмолжсон баг” хэмээнтэмдэглэгдэж, багийн засаг дарга Ч.Цэндгомбын ажлын арга туршлагыг аймгийн бүх багуудад нэвтрүүлэх шийдвэр гарч байлаа. Багийн төвийн соёлжилт, тохижилтоор 2004 онд аймагт 3-р байр 2005, 2013 оны Залуучуудын чуулга уулзалтаар 1-р байр 2007 онд 2-р байр эзэлж хамт олноо хошуучилж, сайхан амжилт гаргаж байлаа. Тус багаас Б.Ламжав Д.Өжинчоймбол С.Бааст, Н.Жуков, Р.Бадамцэцэг Т.Бааст  Д.Дүүдээ, С.Бямбаа, Г.Долгор, Д.Өдөө, Ц.Хумбан, Д.Чулуунаа, Х.Цэвэлмаа, Д.Бямбаа, Н.Ичинхорлоо,Н.Гаанжуур, Н.Чадраабал, Т.Хорлоо,Ш.Отгонбаяр, , Ц.Лхагвасүрэн, Н.Батнасан, Ж.Наранхүү, О.Бямбасүрэн, Д.Ганаа, Т.Бямбасүрэн, Д.Баатарсүрэн,Ц.Болортуяа,Х.Шинэбаяр,С.Бололцоо,Х.Түмэндэлгэр,Б.Цэцэгмаа, нарын салбарын тэргүүний ажилтнууд, А.Норолхой, Б.Сийлэгмаа, Ч.Дүгэрсүрэн, Ш.Отгонбаяр, Т.Хорлоо, Н.Ичинхорлоо, Н.Батсуурь, Р.Эрдэнэчимэг З.Должинсүрэн нарын урлагийн авъяастанууд Спортынмастер Н.Эрдэнэбилэг, аймгийн арслан Б.Болд,аймгийн начинТ.Болдбаяр, Б.Энхбат, сумын заан Д.Баттөмөр, Т.Энэболд, Х.Магсар, Д.Сурмаа,Д.Какаа, С.Ганцэрэг, Д.Гантулга, Ч.Энхбаяр, Б.Батхүү, Б.Нацагдорж, Ш.Ариунболд, Б.Дүгэржав,  Д.Чоймпол,Д.Цэдэв, Б.ЭнхАмгалан, Г.Хишигбат, О.Очбат, аймгийн заан Х.Дандар, Н.Мижид, сумын начин С.Гансүх, Н.Хишгээ, Су.Гансүх, С.Дорж, М.Баагиа, Б.Цэдэнжав, Б.Мягмаржав, Х.Сурахбаяр, Г.Баажгай, Т.Идэш, Ү.Өнөр, Н.Содноо, Ч.Баатарбилэг, Г.Давхарбаяр нар тус багаас төрөн гарсан тамирчид.

            Тахилт багийн нутаг дэвсгэрт Гурван баатарын хөшөө, 10 баатарын хөшөө, Таван хошуу малын баримал зэрэг түүхийн дурсгалт зүйлс, Тахилт булагийн рашаан, Хөх Өндөрийн уул, Тэмээн хүзүүний хөтөл, Бодончийн хавцлын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг.

            Сумын бүх албан газар байгууллагууд,аж ахуйн нэгжүүд энэ багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлан, ард түмнийхээ хэрэгцээг ханган үйлчилж байна.

                Алтай сум шинэ сууринд шилжих үед тус багийн хамтын  хүчээр нүүдэллэн шинэ төвдөө 2009 онд нүүж ирсэн билээ. Сумын төвөө тохижуулах, өнгө үзэмжтэй байлгахад Тахилт багийн иргэд хичээл зүтгэл гаргаж ажилласаар өдий хүрлээ.Шинэ сумын төвдөө 3000 улиас, 700 чацарганы мод тарьж цэцэрлэгжүүллээ.

            Домог  түүхтэй Алтай нутгийн ажилсаг зон олны сүлд сумынхаа туг, эмблемийгТахилт багийн иргэд санаачлан бүтээж сумандаа 2011 онд хүлээлгэн өглөө.Энэ ариун үйлсэд Н.Бүргэд, Ч.Анхбаяр, Н.Алтанхуяг, Д.Бөхжаргал, П.Балдорж, Ц.Ганхуяг, С.Сарантуяа,Д.Мөнхтүвшин, Т.Идэрмөнх, Батсүхийн БатОчир (ховд), Г.Галбадрах, Н.Пагманарын 12 залуу 50000-100000 төгрөгийн хандив гаргаж, 650000 төгрөгөөр бүтээсэн нь мөнхийн үйлс боллоо. Жил бүрийн цэргийн баярын өдрөөр үндэсний бөхийн барилдааныг Тахилт баг, бизнесийн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Тус суманд Бизнес инкубатор төв шинээр баригдан, 35  дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин-1, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.   Нийтийн халуун усны барилга шинээр баригдсан, бохир усны нэгдсэн шугаманд холбох ажил хийгдэж үйл ажиллагаа явуулж байна.

Одоо Тахилт баг 201 өрхтэй 721 хүн амтай 5284 малтай ба Тахилт багийн Иргэдийн Нийтийн хурлын даргаар С.Батсайхан, Засаг даргаар С.Гансүх, хүний эмчээр Ж.Булганхүү, малын эмчээр З.Тоня нар ажиллан ард түмэндээ төрийн үйлчилгээг хүргэж байна.

2013 оны ажлаараа С.Гансүх даргатай Тахилт багийн хамт олон аймагт 3-р байр эзлэж 1500000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдаж сайхан амжилт үзүүллээ.