Бодонч баг


  

БОДОНЧ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

            Бодонч баг 320,0 мянган га нутаг дэвсгэртэй, 195 өрхтэй, 806 хүнтэй, 22 мянган  толгой малтай. Шилүүстэйн гурван шовгороос дээш Бодончийн голын сав нутгаар нутагладаг. Тус багийн нутагт Ямаан усны бичигт хад, Сэнжит хад, Нохой, тэмээ, хуц чулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрууд, аргаль, янгир, буга зэрэг дархан цаазтай амьтад, төрөл бүрийн ургамал бий. Тус багаас Улсын аварга малчин С.Дамдиндорж, аймгийн аварга малчин Н.Баатар, Б.Батхуяг З.Түмэндэмбэрэл, П.Бөхчулуун, Д.Тожгин, С.Цэдэв, И.Бадам, Муунохой, сумын аварга С.Чимэддорж, Н.Сүрэн, Б.Ерөөлтхүү, сумын аварга малчин Ц.Тогтохдаваа, Ц.Галбадрах, Д.Тэгшжаргал, сумын аварга анчин Б.Гантөмөр, Д.Цэдэнжав, Э.Батбаяр, аймгийн алдарч уяач Х.Баттулга, Б.Батзаяа, ахмад дайчин Ш.Балдан, Ч.Хорлоо, Б.Үлэмж нар зэрэг хөдөлмөрийн  сайчууд төрөн гарсан.1959 онд 6 өрхийн 2000 гаруй малтай нэгдэлд орж Алтай сум Бодонч багаас тасарч 1959.03.15-нд Барлагийн Улаан толгойд “Бодонч залуучуудын хөгжил” нэгдэлтэй нийлэх тухай Алтай сумын ардын депутатуудын хурлын тогтоол тухайн үеийн нарийн бичгийн дарга Цэрэндоржийн Баасайн гар бичмэлээр үйлдэж байсан баримт архивт үлдсэнээр бодит баримттайгаар эхэлж байна. 

             Т.Сонинбаяр даргатай Бодонч баг нь 2001 онд  аймгийн 91 багаас тэргүүн байранд шалгарч мотоциклоор шагнагдаж сайхан амжилт үзүүлж байжээ.

              1959 оноос урд Бодонч багийн даргаар Н.Донорой, Б.Цэцэн, Н.Ноосой нар ажиллаж байжээ. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж одоогийн Бодонч баг 1-р бригад нэртэйгээр зохион байгуулагдаж даргаар нь Б.Цэцэн, Г.Адууч, Ц.Даваадорж, В.Баярхүү, И.Гэрэлчулуун, Д.Баяраа, С.Сурмаа, Н.Гомбожав, Д.Дэмбээ, Т.Идэш, Х.Мундаа, У.Пүрвээ, Т.Сонинбаяр, Ц.Баатарсүрэн, Д.Ганболд нар ажиллаж байсан ба 2009 оноос С.Цогтсайхан ажиллаж байна.